УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар Э.Болормаа гишүүнийг сонгожээ

Zuv.mn
6 цаг 36 минутын өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Э.Болормаа гишүүнгийг нэг дэд даргаараа сонгожээ. МАН-ын бүлгийн дэд дарга Г.Дамдинням Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсон тул оронд нь ийнхүү Э.Болормаа гишүүн дэд дарга болсон байна. 

УИХ дахь МАН-ын бүлэг нь дөрвөн дэд даргатай бөгөөд Э.Болормаагаас гадна УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Алдаржавхлан, У.Отгонбаяр нар дэд даргаар ажилладаг юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна