Ө.Шижир: Хүүхэд залуусыг хордуулж олж буй мөнгө нь алдагдах гээд байгаа учраас "амиа" тавьж байна

Zuv.mn
52 минутын өмнө

УИХ Тамхины хяналтын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн ч батлалгүй намрын чуулган хүртэл хойшлуулсан. Энэ асуудалд уг хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн Ө. Шижир байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, 

“Тамхины хяналтын тухай хууль дээр лобби орж байгаа гэж харж байна. Хаврын чуулганы хамгийн сүүлийн өдөр 137 хууль баталж байгаа мөртлөө Тамхины хяналтын тухай хууль багтсангүй. Энэ хуулийг өргөн бариад 1.6 жил болсон. Гэтэл ажлын хэсэг хуралдахгүй, Байнгын хороодын хэлэлцэх асуудлын жагсаалтад орж ирдэггүй.

Магадгүй чуулган дахиад нэг долоо хоног сунасан бол энэ хууль батлагдах байсан. Гэтэл өнөөдөр бүх зүйлийг шахаад, ажлын хэсгүүд нь өдөр шөнөгүй хуралдсанаас лобби орчихлоо гэж үзэж байна.

Намрын чуулганаар эцэслэн батлах , санал хураалт хүртэлх хоёр сарын  хугацаанд их  зүйл өрнөж магадгүй. Учир нь, энэ бол 800 тэрбум төгрөгийн зах зээл юм. Электрон тамхи, янжуур тамхины эрх ашиг зэрэг хөндөгдөж эхэллээ. Иймд бүгд нийлж Ерөнхийлөгчид “Хориг тавь, үгүй бол Үндсэн Хуулийн Цэцэд хандана” гэдэг хэрээс хэтэрсэн зүйлийг ярьсан.

Хүүхэд залуусыг хордуулж олж буй маш их мөнгө нь алдагдах гээд байгаа. Тийм учраас амиа тавьж байгаа юм” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна