ХУД-ийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа

Zuv.mn
2025/02/13

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.

Хуралдааныг ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлы зохицуулах салбар зөвлөлийн дарга Ч.Бат-Оргил удирдан явууллаа. 

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэж, Зөвлөлийн гишүүдээс ирүүлсэн саналаа танилцууллаа.
ХУД-ийн Цагдаагийн газрын дарга Т.Дамбийням 2024 онд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажил болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2025 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгах санал,

 Дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Г.Бямбадорж 2024 оны зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдал болон тоон мэдээ, зөвлөлийн төлөвлөгөөнд тусгах саналаа тус тус танилцуулав. 

Дүүргийн энэ оны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөвлөгөөнд тусгах саналыг зөвлөлийн гишүүдээс гаргаж төлөвлөгөө батлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ оны төлөвлөгөөг дараагийн хурлаар хуралдаж батлана.

No photo description available.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна