"Тунгалаг мэлмий 2025" арга хэмжээнд хамрагдсан хилчид нүдний шилээ гардан авлаа

Х.Есү
1 цаг 17 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Монгол цэргийн нэгдсэн холбоо, БНСУ-ын Нүдний шилний нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан “Тунгалаг мэлмий – 2025” арга хэмжээний хаалтын ажиллагаа өнөөдөр (2026.01.22) Хил хамгаалах ерөнхий газарт боллоо.

May be an image of text

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Монгол цэргийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн болон тус байгууллагын бие бүрэлдэхүүн, ахмад хилчид оролцлоо.

May be an image of text

"Тунгалаг мэлмий – 2025” арга хэмжээ өнгөрсөн оны 09 дүгээр сард Улаанбаатар, хот, Өвөрхангай аймагт зохиогдсон бөгөөд Хил хамгаалах байгууллагын алба хаагчид, ахмад хилчид, Өвөрхангай аймгийн иргэдэд нүдний үзлэг, оношлогоо хийсэн юм. Тус үзлэгийн хүрээнд БНСУ-д захиалж хийлгэсэн 60 гаруй харааны шилийг өнөөдөр захиалсан хүмүүст нь гардуулж өглөө.

May be an image of one or more people and text

May be an image of text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна