Автобусны буудлын дулаан зогсоолд матрас тавьж хонодог иргэд цөөнгүй байгааг таслан зогсоолоо

Т.Отгонсувд
2026/01/27

Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого судалгааны хэлтсийн мэргэжилтнүүд дулаан зогсоолын ашиглалт, цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа эсэхийг шалгаж, дүүргүүдэд албан бичиг илгээн хамтран ажиллаж байна.

Шалгалтын явцад Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо Улаанчулуутын автобусны буудлын дулаан зогсоолд матрас тавьж хонодог иргэд цөөнгүй байгааг таслан зогсоолоо. 

Дүүргүүд дулаан зогсоолын ашиглалт, цэвэрлэгээг хариуцдаг бөгөөд бид хамтран ажиллаж иргэдийг ая тухтай үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэхийн төлөө хяналт шалгалт хийсээр байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    2026/01/28

    DELHIIN ULS ORNUUDAD ORON GERGUI HUMUUST ZORUILSAN HONOH GAZARUUD BDAG . MAASH BAGA MUNGU ES BOLGOJ AVDAG . MONGOLCHUUDAD TIIM ES ZUI SETGEL UHAAN DAANCCH BHGUI YUM DAA

    Хариулах