“Бэлтэс мөрөн”-гийн хэрэгтнүүд Дээд шүүхэд ханджээ

Zuv.mn
1 цаг 44 минутын өмнө

Хөвсгөл аймагт “Зорилтот бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх” нэрийдлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2606 иргэнээс 45 тэрбум 270 сая 137 мянга 600 төгрөг залилсан "Бэлтэс мөрөн" ХХК-ийн хэрэгтнүүд Дээд шүүхэд ханджээ.

“Бэлтэс мөрөн” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой нэр бүхий 9 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны арваннэгдүгээр сараас 2025 оны тавдугаар сар хүртэл зургаан сарын турш хэлэлцээд нэр бүхий 9 шүүгдэгчид 4-өөс 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэр бүхий хохирогч нарт учирсан /Прокурор 2606 иргэнд 45 тэрбум 755 сая 889 мянга 600 төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн/ хохирлыг хавсралтаар гаргуулж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд мөн оны есдүгээр сард давж заалдах шатны шүүх авч хэлэлцээд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна