Н.Таванцэцэг: Иргэд хоорондоо “зодолдож” байхад Монголын төр хаана байна вэ

Zuv.mn
1 цаг 40 минутын өмнө

Ховд.мн сайтын сэтгүүлч Н.Таванцэцэг сошиал хуудастаа Ховд аймгийн Мянгад сумын нутагт хэрэгжиж буй Халзанбүрэгтэй төсөл, түүнтэй холбоотойгоор үүсээд буй хурцадмал нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж, Засгийн газар, Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдээс  хариулт нэхжээ.

Тэрбээр “Монгол бол төртэй, хуультай улс. Монгол төрийн дархлаа хаана байна вэ. …Уул уурхайн том төслүүдийг гацааж, шантаажилж явдаг нөхдүүдийн өмнө төр бөхөлзөхийг харлаа. Ялангяа манай баруун бүс, Ховд аймгийн иргэдийг талцуулж байгаа Халзан бүрэгтэйн асуудлыг яах юм бэ гэдгийг сайд, дарга, УИХ-ын гишүүдээс асуумаар байна.

Иргэд хоорондоо зодолдож, түлхэлцсээр байх уу. Монгол төр энэ асуудалд ямар бодлого баримталж байгаа юм бэ. Энэ төсөл цаашид явах юм уу, явахгүй юм уу. Энэ асуудалд анхаарч өгөөч ээ. Яг үнэндээ энэ халзан бүрэгтэй төсөл шантаажчидын олз болсон. Ард иргэдийг турхирч, ард иргэдийн нэр барьж, “Эх орон гэж цээжээ дэлдэж, гар утас барьж “лайв” хийсэн шантаажчидын олз болж дууслаа.

Монголын төр гэж байхаа больсон юм уу. Ховд аймгаас сонгогдсон гишүүд ээ. Ийм асуудал болж байхад дуугараа ч ээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт оо. УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, Э.Болормаа, Б.Пүрэвдорж оо. Энэ том төслүүд чинь явах ёстой юм уу, явахгүй байх ёстой юм уу. Байр сууриа илэрхийлээч ээ” гэсэн байна.   

Халзанбүрэгтэй нь Ховд аймгийн Мянгад сумын нутагт хувийн хэвшлийн буюу “Монголиан нэйшнл рийр ийрт” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл бөгөөд ард иргэдийн эсэргүүцлийн ард төр өөрөө байдаг гэсэн хардлага байдаг юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.