Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа багш нарын цалингийн нэмэгдлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Багш нарын цалин өмнө нь урамшуулал болон үндсэн цалингаас бүрддэг байсан. Урамшуулал нь нэмэгдэж, үндсэн цалин нь хэвээр явсаар харьцаа нь бараг 50, 50 хувь болчихдог. Гэтэл шинээр ажилд орсон залуу багшид урамшуулал гэх юм бараг байдаггүй. Тиймээс энэ байдлыг болиулж, үндсэн цалинг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа” гэлээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна