Д.Трамп Кеннедийн урлагийн төвийг хоёр жилээр хаах шийдвэр гаргалаа

Zuv.mn
1 цаг 44 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Кеннедийн урлагийн төвийг ирэх долдугаар сарын 4-нөөс эхлэн хоёр жилийн хугацаанд хаах шийдвэр гаргажээ. Тэрбээр Ерөнхийлөгч болсныхоо дараа олон улсад танигдсан уг төвийн Удирдах зөвлөлийн гишүүдийг халж, өөрийн холбоотнуудыг томилсон бөгөөд тэд даргаараа Д.Трампыг сонгосны дараа тэрбээр төвийг “Трамп-Кеннедийн төв” гэж нэрлэх шийдвэр гаргасан юм. Үүнийг эсэргүүцэж нэг бус уран бүтээлч тоглолтоо цуцалсны дараа тэрбээр ийнхүү хоёр жилийн хугацаанд хаах шийдвэр гаргажээ. 

Кеннедийн төвийн барилгын ажил 1950-иад онд эхэлж, 1963 онд Кеннеди амиа алдсаны дараа Конгресс 1964 оны хуулиар түүнийг “Ерөнхийлөгч Кеннедийн дурсгал” болгон нэрлэсэн байдаг. Хуульчдын үзэж буйгаар Кеннедийн төвийн нэрийг албан ёсоор өөрчлөхийн тулд Конгрессын санал хураалт шаардлагатай. Кеннедийн удмынхан ч Д.Трампын үйлдлийг хурцаар шүүмжилсэн бөгөөд олон нийтийн дэмжлэг ч ихтэй байгаа юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна