Билл, Хиллари Клинтон Конгрессын мөрдөн байцаах сонсголд мэдүүлэг өгнө

Zuv.mn
1 цаг 55 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон гэргий, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар Жеффри Эпштений хэрэгтэй холбоотойгоор зохион байгуулагдаж буй Конгрессын мөрдөн байцаах сонсголд очиж мэдүүлэг өгөхөөр болжээ. Билл Клинтоны ажлын албаны дарга нь энэ мэдээллийг баталсан байна.

БНН олонхийг бүрдүүлдэг Төлөөлөгчдийн танхимаас тэднийг мөрдөн байцаалтад дуудаж, ирэхгүй бол үл тоомсорлосон хэргээр эрүүгийн хэрэгт буруутгана гэж анхааруулж, уг асуудлаар санал хураахаар бэлтгэж эхэлсний дараа тэд ийнхүү оролцохоор болжээ.

АНУ-ын Хууль зүйн яамнаас дэлгэсэн Эпштейний баримтад Билл Клинтоны зураг байгаа ч тэрбээр өөрийгөө ямар ч буруугүй гэж мэдэгдэж байгаа юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.73
    23 минутын өмнө

    Ардчилсан намын олон гишүүд Эпштейний хэрэгт холбогдсон байгаа.

    Хариулах