Япон улс далайн гүнээс дэлхийн хамгийн том байж болзошгүй ГХЭ-ийн орд илрүүллээ

Zuv.mn
1 цаг 42 минутын өмнө

Японы геологичид Номхон далайн Япон улсад харъяалагддаг хэсгээс 16 сая тоннын нөөцтэй байж болзошгүй газрын ховор элементийн орд олж нээжээ. Аль Жазира агентлаг энэ талаар мэдээллээ. Хэрвээ таамаг нөөц үнэн бол энэ нь дэлхийн хамгийн том ордуудын нэгт тооцогдох бөгөөд Япон төдийгүй ойрын холбоотон АНУ-ыг ч нэг хэсэгтээ газрын ховор элементийн гачигдлаас гаргах хэмжээний гэсэн үг юм.

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи өнгөрсөн арваннэгдүгээр сард “БНХАУ Тайвань руу цэргийн хүчээр довтолбол Японы улс газар нутагт нь халдсан гэж үзэж хариу арга хэмжээ авах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлнэ” гэж мэдэгдэн Бээжинтэй харилцаагаа хүйтрүүлсэн бөгөөд үүнээс хойш Газрын ховор элементийн хоригт өртөөд байгаа юм.

Газрын ховор элементийг агуулсан тунмал чулуулаг Номхон далайн 6000 метрийн гүнд байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна