Д.Трамп Ормузын хоолойг нээхийг Иранаас шаардаж, 48 цагийн хугацаа өглөө

Zuv.mn
1 цаг 18 минутын өмнө

-Нээхгүй бол цахилгаан станцуудыг нь цохино гэжээ-

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранаас Ормузын хоолойг нээхийг шаардаж, 48 цагийн хугацаа өгчээ. Энэ хугацаанд шаардлага биелүүлэхгүй бол   цахилгаан станцуудыг нь устгана гэсэн байна.

Ормузын хоолойгоор дэлхийн газрын тосны тээврийн 20 хувь нь дэмждэг бөгөөд энэ тосны 90 хувь нь БНХАУ руу нийлүүлэгддэг гэсэн тооцоо байдаг юм.

Д.Трамп шаардлага Гринвичийн цагаар гуравдугаар сарын 21-ний 23.44 цагт /Улаанбаатарын цагаар гуравдугаар сарын 22-ны 07.44/ Truth Social платформд нийтэлсэн. Эндээс тооцож үзвэл 24-ний өглөөний 07.44 /Монголын цагаар/ цагт хугацаа дуусах юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.245
    3 минутын өмнө

    Тэнэг шизо өвгөн өчнөөн энгийн ард олон улс орныг сүйтгэж бна. Ийм зөнөсөн өвгөнийг сонгож байдаг Америк улс сөнөөсэй

    Хариулах