Өчигдөр болсон Унгарын Парламентын сонгуульд Петер Мадьяар тэргүүтэй Тиса нам ялалт байгуулж, Ерөнхий сайд Виктор Орбаны “Фидес” нам ялагдал хүлээсэн билээ. Ингэснээр В.Орбаны 16 жил үргэлжилсэн ноёрхол эцэс болсон юм.
Тэгвэл ОХУ-ын Холбооны зөвлөлийнҮндсэн хуулийн зөвлөлийн гишүүн Алексей Пушков Унгарын сонгууль АНУ, Д.Трампад ашиггүйгээр эргэсэн гэж дүгнэжээ.
Тэрбээр “АНУ Ираны дэглэмийг солих гэж оролдоод бүтэлгүйтсэн. Дээр нь Унгарт засаг солигдсон нь нэрвэчихлээ. Европын холбооны талыг баримтлагчид төрийн эрхэнд гарч ирэх нь Унгарыг АНУ-аас улам л холдуулна. Өмнө нь нэгдмэл байдаг асан Барууныхан одоо АНУ ба Европын холбооныхон гэж хуваагдсан. Нэгдмэл байдал одоо оршихоо больсон” гэж ярьсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
TENEG OROS KKK YU YARINA BE? SOGTUU BOLOLTOI
Хариулах