Чөлөөлье нөлөөлье аяныг эхлүүллээ

Х.Есү
1 цаг 28 минутын өмнө

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Тээврийн цагдаагийн албанаас санаачлан “ЧӨЛӨӨЛЬЕ, НӨЛӨӨЛЬЕ” аяныг эхлүүллээ. 

Аяны зорилго нь, замын хөдөлгөөнд оролцогчдын соёл, харилцан хүндэтгэлийг нэмэгдүүлэх, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэх юм.

Аяны хүрээнд нийтийн тээврийн болон авто замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг замын хөвөөгөөр зорчиж буй мопед, скүүтэр зэрэг моторт бус тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх, харилцан ойлголцож, замын хөдөлгөөний дүрмийг хүлээцтэй, соёлтой мөрдөж хамтдаа аюулгүй зорчихыг уриалж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна