Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн төрсөн өдөр тохиож байна. Тэрээр амьд сэрүүн байсан бол 64 нас хүрэх байлаа.
1998 оны 10 сарын 2-нд С.Зоригийн амь насыг нь онц хэрцгийгээр бүрэлгэж, Монголын ард түмэн хайрт хүүгийнхээ хойноос эмгэнэн гашуудаж байлаа.
Уг хэрэг нь амьд гэрч (эхнэр Булган) үлдээсэн боловч өдийг хүртэл илрээгүй. Зоригийн аллагатай холбогдуулж олон хүнийг сэжигтнээр татаж байсан бөгөөд иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар тус хэргийг үйлдсэн гэгдэж, шат шатны шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн.
Гэсэн ч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүйцэтгэх ажиллагааны журам зөрчиж, эрүүдэн шүүж ял тулгасан хэргээр хууль шүүх, прокурор, цагдаа, тагнуулын албан хаагчид ял шийтгүүлснээр шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг дахин шалгах шаардлага тавьж, улмаар уг хоёр иргэнийг сулласан байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна