Казахстан Улсаас газрын тос нийлүүлэх, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

С.Гандэлгэр
1 цаг 58 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 12 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд газрын тос, цөмийн энергийн салбарт хамтран ажиллах санамж бичгүүд байгууллаа.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас импортолдог тул нийлүүлэлтийн тогтвортой байдалд эрсдэл үүсэх боломжтой. Иймд олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан түлш, шатахууны үнэ цаашид өсөх эрсдэлтэй тул импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх шаардлагатай юм.

Энэ хүрээнд Казахстан Улсаас газрын тос нийлүүлэх, мөн тус улсын хайгуул, олборлолт, боловсруулах салбарын туршлагад тулгуурлан хамтран ажиллах асуудлыг талууд хэлэлцэж, дор хаяж нэг сая тонн түүхий тос нийлүүлэх боломжийг судалж байна. Мөн Казахстаны компаниудыг Монгол Улсад хайгуулын үйл ажиллагаанд оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх талаар тохиролцлоо.

                  </div>
        <hr>
        <div class=COP17


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна