Ховор амьтны жагсаалтад орсон халиун буга агнажээ

Zuv.mn
1 цаг 47 минутын өмнө

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт орших “Устай Шаамар, Хадан хошуу, Тужийн нарсны байгалийн цогцолборт газар”-т халиун буга хууль бусаар агнасан байж болзошгүй хэрэг гарчээ. Энэ талаарх гомдол мэдээлэл иргэдээс цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд Экологийн цагдаагийн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Халиун буга нь ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд уг амьтныг агнах, тээвэрлэх,худалдахыг хуулиар хориглосон.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн хүрээнд иргэдээс энэ төрлийн мэдээллийг төлбөртэй авах зохицуулалттай. Тиймээс Цагдаагийн байгууллага иргэд та бүхэнд хандаж, байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг 102 болон 70191070 дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг уриалж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна