Малчдын НДШ-ийг нөхөн төлөх хуулийг нэг жилээр сунгах хууль өргөн барина

Zuv.mn
2026/04/23

УИХ малчдад НДШ-ээ нөхөн төлөх боломжийг олгосон хуулийг баталж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр заагаад байсан. Гэвч Засгийн газар холбогдох журмаа батлаагүйгээс болж хэрэгжих хугацаа нь дууссан юм. Өөрөөр хэлбэл, малчид НДШ-ээ нөхөн тооцуулах боломжоо ашиглаж чадаагүй.

Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дээрх байдлыг тодорхой дурдаж, хуулийн үйлчлэлийг нэг жилээр сунгах хуулийн төсөл санаачлахаа мэдэгдлээ.

Тэрбээр өнөөдрөөс хуулийн төслөө дэмжүүлэхээр гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлэх бөгөөд 2026 оны долдугаар сарын 1-нээс 2027 оны зургадугаар сарын 30 хүртэл нэг жилийн хугацаатай хэрэгжихээр зааж өгөх бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.