УИХ-ын Чуулганы хуралдаанаар Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025 оны арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Сэлбэ дэд төв өнгөрсөн жил 500 тэрбумаар газар чөлөөлсөн. Энэ жил 1.8 их наяд төгрөг зарцуулна. Нийслэл ер нь их наяд, их наядаар нь төсөл оруулж ирдэг жишиг тогтлоо. Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай та эхнэрийнхээ компаниар тендер авсан асуудлаа УИХ-ын чуулганы индэр дээрээс тайлбарла” гэв.
Нийслэлийн Засаг дарга Т.Даваадалай энэ асуултад “УИХ-ын танхим энэ асуудлаар тайлбар хийх боломж олгосонд баярлалаа. Манай гэр бүлийн холбогдолтой компани нийслэлээс тендер авсан ямар ч асуудал байхгүй. Үүнийг УИХ-ын Чуулганд хариуцлагатайгаар хэлье. Нэр хүндэд халдсан асуудлаар хууль хяналтын байгууллагада хандсан байгаа. Бусад холбогдлууд дээр өөрөө манлайлаад, шалгуулаад явахад бэлэн гэж хариулъя.
Сэлбэ хотын тухайд, Нийслэл анх удаа хүндээ ээлтэй 20 минутын хот байгуулах зорилгоор ТЭЗҮ хийгээд эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, Төслийн хүрээнд 2000 айлын нэгж талбарыг чөлөөлснөөр тухайн бүс нутагт агаарын бохирдол 21 хувиар буурсан, нийт Улаанбаатарын агаарын бохирдлыг 7 хувиар бууруулах нөлөө үзүүлсэн гэсэн дүн гарсан байдаг. Жаахан хүүхэд 20 минутын дотор алхаж очих боломжтой таван цэцэрлэг, гурван олон улсын сургуультай, орон сууц нь хүнд ээлтэй 11 давуу талыг шингээсэн, жишээ нь цэвэр ус дамжуулах хооолой нь хүний эрүүл мэндэд ач тустай зэсээр хийгдсэн гээд бүх талаараа хүндээ ээлтэй жижшиг хотыг барьж байгуулах зорилтын хүрээнд Нийслэл анх удаа менежментийн хувьд оролцож байгаа. Өнгөрсөн жил 1.8 их наяд төгрөгийн долоон багц ажил дээр тендер зарлаж, гүйцэтгэгчээ шалгаруулсан. Нийт 48 багц ажил явагдаж байгаагийн заримыг нь төрийн байгууллагуудад үахирамжаар шилжүүлж айгаа. Жишээ нь дамжуулах хооолойн ажлыг Ус суваг компанид, гадна тохижилтыг Улаанбаатар хот тохижилт гэх мэтээр шилжүүлсэн. Нийт 158 га талбайд Нийслэлийн 3, 4 дүгээр хорооллоос хоёр дахин том хот босгож байгааг дуулгахад таатай байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна