Сурагчдыг ая тухтай, аюулгүй орчинд боловсрол эзэмшүүлэх, багш, ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн 3620 ам метр талбай бүхий барилгын фасадыг засварлаж, шинэчиллээ.
Ингэснээр сургуулийн барилгын өнгө үзэмж сайжирч, дулаан алдагдлыг бууруулах нөхцөл бүрдэж байна.
Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Өвөлжөөн Булаг” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна