УИХ-ын гишүүн Х.Жангабыл 100 оюутныг 100 сая төгрөгөөр дэмжих 100х100 тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Zuv.mn
2 цаг 47 минутын өмнө

УИХ-ын гишүүн Х.Жангабыл 100 оюутныг 100 сая төгрөгөөр дэмжих 100х100 тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, хувийн хөрөнгөөрөө санхүүжүүлэхээр болжээ. 

Тэрбээр сошиал хуудастаа энэ талаар "Улсын Их Хурлын гишүүн миний бие Монгол Улсын ирээдүй болсон оюутан залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох хүрээнд "100x100" тэтгэлэгт хөтөлбөрийг зарлахаар болсныг ийнхүү дуулгаж байна.

Мэдлэг боловсрол, бүтээлч сэтгэлгээ, шинэ санаа, санаачилга, сурлагын амжилтаараа манлайлагч Баян-Өлгий аймгийн оюутан залуусыг “100x100” тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг тун удахгүй хүргэх болно" хэмээн бичжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна