“Машин бохирдууллаа” хэмээн хоёр настай хүүгээ хөнөөсөн этгээдэд 22 жилийн ял оноолоо

Х.Есү
1 цаг 25 минутын өмнө

2025 оны есдүгээр сард иргэн Э.Түмэнцогт хоёр настай дагавар хүүгээ “Машин бохирдууллаа” хэмээн хөнөөсөн. Тус хэргийн шүүх хурал өчигдөр болж шүүхээс Э.Түмэнцогтод 22 жилийн хорих ял оноожээ.

Хэргийг эргэн сануулбал, Э.Түмэнцогт нь гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд "хүүхэд алга болчихлоо" хэмээн худал мэдээлэл тарааж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байсан юм. 

Дагавар хүүгийнхээ амийг хөнөөсөн Э.Түмэнцогтод Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 /Хүнийг алах/, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1,2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

Харин хүүгийн ээж Д.Лхагвамаад хүүхдийн амь нас эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлж, эрх бүхий байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээ аваагүй буюу асран хамгаалагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэрэгт Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3 /Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна