Д.Мөнххуяг: Хохирогчийг “Гэрээний ажил олж өгсөнгүй” гэх шалтгаанаар толгой, гэдсэн тус газар нь цохисноос амь хохирсон байж болзошгүй

Zuv.mn
1 цаг 34 минутын өмнө

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороооны Засаг дарга хүний амь нас хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас тодрууллаа.

ЦЕГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Д.Мөнххуяг “Өнгөрсөн шөнө 00.05 цагийн орчим Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд “Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол орчимд хүмүүс хоорондоо зодолдоод байна” гэдэг дуудлага мэдээлэл ирсэн. Цагдаагийн байгууллага дуудлагын дагуу ажиллахад хүний амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдсон. Нөхцөл байдлыг шалгахад иргэн Д нь “Гэрээний ажил олж өгнө гэж 24 сая төгрөг аваад, улмаар гэрээний ажлаа олж өгөөгүй, авсан мөнгөө эргүүлж өгөөгүй гэдэг шалтгаанаар тухайн амь хохирогчийн толгой, гэдсэн тус газар цохиж амь насыг нь хоироосон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдлоо.

Цагдаагийн байгууллага уг хэргийг бүртгэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдана. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг саатуулсан, мэдүүлэг авах үйл ажиллагаа явагдаж байна” гэлээ.  





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна