Хархорум хотыг харийнханд худалдаж байна уу сэдвээр иргэд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Зөвлөх, Системийн архитектор, МАЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, доктор Ж.Алтансүх: “Монгол Улсын бүрэн эрхэт байдалд халдаж Хархорум хотыг харийнханд худалдаж Монгол улсын өв, үндэсний уламжлалд харийнхан дайн зарлаж байна.
Монголчууд бид өнөөдөр өөрсдийгөө голж харийнхныг хэтэрхий шүтэж, тэдний ухаан солиогүй мэт харанхуйг дагах боллоо. Тэр харийнхан гээд байгаа улсууд бол өөрийнхөө улсад гологдсон, архитектур төлөвлөлтийн ажлыг мэддэггүй, хот хэзээ ч төлөвлөж үзээгүй тийм л хүмүүс байгаа.
Харийн оронд ажилгүй болсон хүмүүс хаана хот байгуулж байна гэсэн сургаар анд гарч, манайд 2020 оноос эхэлж өөрсдийн компаниа байгуулаад албан тушаалтнуудтай хуйвалдаж гурван удаагийн ерөнхий төлөвлөгөөний ажилд орж байсан. Бид үүнийг төрийн байгууллагуудад хэлдэг боловч ерөөсөө авч хэлэлцдэггүй. Ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй.
Монголчууд албан тушаал эрх мэдлээ ашиглан тэдэнд давуу байдал олгож, улмаар удаа дараа тендер нэрээр 12 тэрбум төгрөгийг төсвөөс хулгайлж, гэрээ байгуулах зөвшөөрөл олгож байна.
Тиймээс үүнийг эсэргүүцэж төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж, энэ хууль бус үйлдлийг таслан зогсоохыг шаардаж байна.
Түүхч Д.Хоролдам: Хархорум хотын бодлого эхнээсээ буруу замаар явсан. Эрдэмтдийн зөвлөл нь хүний хэлсэн үгийг хүлээж авдаггүй. Ямар ч мэдлэг чадваргүй хүмүүс байна.
Худлаа ярьж хулгай хийгээгүй, улс төрийн нам дагаж намираагүй үндэсний сэхээтнүүдээ сонсох тал дээр Монголын төр их муу байна. Энэ байдал их үгүйлэгдэж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна