СХД-ийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга хүний аминд хүрсэн байж болзошгүй талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбогдуулан бид ЦЕГ-аас тодрууллаа.
ЦЕГ-ын УСХ-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Д.Мөнххуяг: Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өнгөрсөн шөнө буюу дөрөвдүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цаг 05 минутын орчимд Москва хороолол орчимд хүмүүс хоорондоо зодолдоод байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас ажиллахад, хүний амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн нөхцөл байдлыг шалгаж үзэхэд урьдчилсан байдлаар иргэн Д нь гэрээгээр олгох ажил олж өгнө гэж 24 сая төгрөг аваад гэрээний ажил олж өгсөнгүй, мөнгөө буцааж өгсөн гэхх шалтгаанаар амь хохирогчийн толгой, гэдсэн тус газар цохиж амь насыг нь хохироосон нөхцөл тогтоогдоод байна.
Үүнээс цааш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдана. Амь хохирогчийн ямар шалтгааны улмаас амь насаа алдсан болохыг шүүх шинжилгээний байгууллага бусад нөхцөл байдлыг үнэлж тогтооно. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тал бүрээс нь шалгах ажиллагаа явагдана. Тухайн этгээдээс байцаалт тайлбар мэдээлэл авах ажиллагаа явагдаж байна.
-Цэргийн алба хаагч өөрийгөө боомилж нас барсан хэргийн талаар мэдээлэл өгөөч?
-Энэ үйл явдал цагдаагийн байгууллагад энэ сарын 22-ны өдөр бүртгэгдсэн байна. Төв аймгийн Мөнгөнморьт сумын Харзтайн ам гэх газар цэргийн алба хаагч амиа хорлосон байдалтай нас барсан хэргийг цагдаагийн байгууллага бүртгэлд аваад шалгах ажиллагаа явуулж байна. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас амь хохирогч маань ямар шалтгааны улмаас амиа хорлосон байж болох эсвэл үнэхээр амиа хорлолт байсан уу гэдгийг тогтооно.
-Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайд холбогдох хэргийн талаар мэдээлэл өгөөч?
-Цагдаагийн байгууллагаас Туулын хурдны зам нэгдүгээр тойрог зам, хоёрдугаар тойрог зам зэрэг төслүүдийг сонгон шалгаруулах явцад их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх гомдол мэдээлэлд шалгах ажиллагаа явуулсан. Шалгалтаар албан тушаалтан Д Туулын хурдны зам нэгдүгээр тойрог зам, хоёрдугаар тойрог зам зэрэг төслүүдийн сонгон шалгаруулахдаа тус сонгон шалгаруулалт оролцсон компаниас аж ахуйн нэгжүүдээс өөрийн гэр бүлийн хүн, хамаарал бүхий этгээд А-н үүсгэн байгуулсан, мөн үеэл дүүгийнх нь үүсгэн байгуулсан ААН-д 5,6 тэрбум төгрөг, гэр бүлийн хамаарал бүхий этгээд А-н найзын үүсгэн байгуулсан хоёр ААН-д 709 сая төгрөг, мөн гэр бүлийн А-н 50 хувь эзэмшдэг ААН-ээр 47,9 сая нийтдээ 6,6 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан байна.
Дээрх мөнгийг ажил гүйцэтгэсэн мэтээр тайлагнаж, авч ашиглан угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. Үүнийг ЦЕГ-аас шалгаж, АТГ-т хэргийг шилжүүлсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.172
Бүгд Алуучин болчихсон юм уу хэцүү юм бэ
Хариулах