16 настай охины хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу тавдугаар сарын 1-нд болно

Х.Есү
1 цаг 35 минутын өмнө

16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр болж шүүхээс хэрэгтэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, сэжигтнээр татагдаад байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг гэм буруугүй хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. 

Талийгаач охины ээж Г.Отгонтуяа давж заалдах шатны шүүх хуралд таван өмгөөлөгчийн хамт оролцоно гэдгээ өөрийн сошиал хаягаараа мэдэгдээд буй. Шүүх хурал маргааш буюу тавдугаар сарын 1-нд товлогдоод буй. 

Тэрбээр, "Миний туйлын хүсэл бол энэ хэрэгт хөндлөнгийн нөлөөгүй, бодит үнэн дээр тулгуурласан шударга шийдвэр гаргах юм.Иймээс бид хууль, шударга ёсны хүрээнд бүх боломжийг ашиглан үнэн зөвийг тогтоолгохын төлөө тууштай ажиллах болно" гэсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна