Б.Гэрэлтцолмон гэх цахим хаягтай хэрэглэгч нь өөрийн цахим хаягтаа энэ оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Манай нийгэм, залуучуудын зэрлэгшил үнэхээр санаа зовоож байна аа. Нэгнийгээ бөөрөлхөж, нийлж зодож гэмтээж байгаа бичлэг зөндөө байна” гэх гарчигтай гудамж талбай олон нийтийн газар тээврийн хэрэгслийг зогсоож, эд зүйлээр цохин, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээн танхайрч байгаа дүрс бүхий бичлэг нийтэлсэн.
Уг мэдээллийг тодруулахад 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг буюу 1000 оюутны байрны ил зогсоол дээр Э нарын 5 этгээд бусадтай маргалдаж, тээврийн хэрэгслийг эвдэж гэмтээсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл (Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх)-д зааснаар яллагдагчаар татан, шалгалтын ажиллагаа явуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.72
Archaagvi mal tsagdaa nar 2024 ond bolson hergiig 2026 ond shalgaj eneter zl2
Хариулах66.181.191.208
2024 ond bolson hergiig odoo shalgaj bgmu sda
Хариулах59.153.112.234
Shine mashin awahuul ed horongo shuu dee
Хариулах