Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ

Х.Есү
1 цаг 12 минутын өмнө

Иргэнийг 2026 оны I ээлжийн хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд дараах байруудад зохион байгуулна.  Иргэн цэрэг татлагын товчоонд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очих юм.

  • Баянгол дүүргийн цэрэг татлагын байр -96 дугаар сургууль,
  • Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр -14 дугаар сургууль,
  • Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр -Гуравдугаар сургууль,
  • Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр -83 дугаар сургууль,
  • Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр -Тавдугаар сургууль,
  • Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр -34 дугаар сургууль дээр зохион байгуулна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна