“Уул уурхайн өдөрлөг 2026” үйл ажиллагааны үеэр Өмнөговь аймгийн удирдлагууд хариуцлагатай уул уурхайн компаниудтай хамтарч ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.
Уул уурхайн компаниуд улсын төсвийн 50 хувь цаашлаад орон нутгийн төсөвт үнэтэй хувь нэмэр оруулдаг учраас улсын эдийн засгийн өсөлтийн төлөө компаниудаа дэмжих хэрэгтэйг өдөрлөгийн үеэр онцолж байлаа.
Уул уурхайн компаниудын хувьд улс болоод орон нутгийн татварыг бүрдүүлэхээс гадна орон нутгийн бүтээн байгуулалтад өндөр ач холбогдолтой. Тухайлбал Энержи Ресурсын компанийн хувьд өнгөрсөн хугацаанд Цогтцэций суманд нүүрс боловсруулах аж үйлдвэрийн цогцолбор парк байгуулахаас гадна, сумыг 24 цаг эрчим хүчээр хангах цахилгаан станц, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн барилга гэдэ олон бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна