ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Х.Есү
1 цаг 25 минутын өмнө

Зөвлөлдөх уулзалтад аймгуудын Засаг дарга, ХХААГ, МЭГ-ын дарга, хэлтсийн дарга нар, ХХААХҮЯ-ны бүтцийн нэгжийн болон харьяа байгууллагын удирдлагууд оролцлоо.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, УИХ-ын Байгаль орчин, хүнс, аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен нар зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.

May be an image of one or more people and text

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж байна. Үүний дараа ХХААХҮ-ийн сайд аймгийн Засаг дарга нартай “100:1000 Нутагтаа эзэн” төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулах юм.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд аймгуудын ХХААГ-ын 2025 оны үйл ажиллагааны тайланд хийсэн үнэлгээ, дүгнэлт, мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, улсын төсвийн удирдлага, санхүүжилт, түүнийг хэрэгжилт, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр баримтлах бодлого зэрэг асуудлыг хэлэлцэн, Туслах малчны тухай анхдагч хуулийн төсөл, Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санаачлан боловсруулж буй хуулийн төслүүдийг танилцуулна.

May be an image of one or more people, dais and text

Маргааш буюу тавдугаар сарын 05-нд аймгуудын ХХААГ болон МААХ-ийн дарга нарыг хамруулсан ур чадвар, манлайллын сургалт зохион байгуулах юм байна.

May be an image of text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна