Согтуурсан үедээ төрсөн дүүгээ хутгалжээ

Х.Есү
53 минутын өмнө

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хутгалуулсан хүн байна гэх дуудлага мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал нэр бүхий иргэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас төрсөн дүүгийнхээ зүүн гар орчимд хутгалсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх, бусадтай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах зэрэг болж байна. Иймд иргэд та бүхэн өөрийн аюулгүй байдлыг ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна