Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн авто замын засварын ажил эхэллээ

Х.Есү
50 минутын өмнө

Нүүрсний экспортын гол гарц болох Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын төлөвлөгөөт засварын ажлыг эхлүүллээ. 

Энэ онд дөрвөн багц засварын ажил хийгдэх бөгөөд нийт 33.7 тэрбум төгрөг зарцуулах юм. Эхний хоёр багц ажлыг “Аасгалдай” ХХК, “Тэнгэрлэг хийц” ХХК-иуд хийж гүйцэтгэхээр шалгарсан.

“Аасгалдай” ХХК ажлаа эхлүүлээд байгаа бол “Тэнгэрлэг хийц” ХХК ирэх долоо хоногт ажлаа эхлүүлэх бөгөөд эвдрэл үүссэн хэсгүүдэд далан, суурь шинэчлэх, асфальтаар хучилт хийх, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах зэрэг ажлууд хийгдэх юм.

Эхний хоёр багц ажлыг наймдугаар сард дуусгаж, гурав, дөрөв дэх багц ажлыг долоо дугаар сард эхлүүлэхээр төлөвлөөд байна. Ингэснээр ирэх аравдугаар сар гэхэд замд үүссэн эвдрэлүүдийг бүрэн засварлаж дуусна гэж үзэж байна.

Манай зам нь өдөрт 800 автомашин, жилд 18 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэсэн тооцооллоор анх тавигдсан боловч одоогоор өдөрт 1200 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж, жилд 44 сая тонн нүүрс тээвэрлэж, даац нь хэд дахин хэтрээд байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна