Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас "Дэлхийн сүүний өдөр"-ийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сүү боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулах цуврал аяллыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Сүүний найрлагад хүүхэд, залуучуудын бие махбодын өсөлт, хөгжилд зайлшгүй шаардлагатай уураг, өөх тос, аминдэм болон эрдэс бодис хамгийн зохистой харьцаагаар агуулагддаг бөгөөд энэ нь шим тэжээлийн чухал эх үүсвэр болдгоороо онцлогтой.
Иймд сурагчдад сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдлыг таниулах, хэрэглээг нь нэмэгдүүлэх, эрүүл иргэнийг өсгөн бойжуулахад хувь нэмэр оруулах зорилгоор сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх үйл явцтай газар дээр нь танилцуулах энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
Энэ жилийн арга хэмжээ өнөөдөр "Шинэ эхлэл" сургуулийн 8 дугаар ангийн 30 орчим сурагчийг "Витафит милк" ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах аялалаар амжилттай эхлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна