Д.Отгонтуяа: Маш их гомдолтой байгаа. Дээд шүүхэд хандана

Zuv.mn
54 минутын өмнө

16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо.

Шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэлээ.

Тодруулбал, Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээв.

Шүүх хурлын дараа хохирогч охины ээж Д.Отгонтуяа "Маш их гомдолтой байгаа. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээд шүүхэд хандана. Таван өмгөөлөгч маань хангалттай нотолгоон дээр тулгуурлаж гомдол гаргасан" гэлээ.

Мөн өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн юм.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.122.143
    33 минутын өмнө

    Арай шдээ.Ийм хууль гэж хаана байдаг юм бэ?Одоо энэ нэг анхан шатны шийдвэр барьдаг тогтолцоогло сольё тэхүү?Хэрэг болгон хурал бүхэн шинэ шүү дээ

    Хариулах
  • 66.181.161.3
    28 минутын өмнө

    Монгол улсын иргэн. Д.Магнай би охинтой эцэг хүний хувьд бурхан бологчийн ээж Д.Отгон туяатай санал нэг байгаа.Э.Номин Эрдэнэ, Э. Ган эрдэнэ, Х.Энхсайхан нарт ял өгөх ёстой гэж үзэж байгаа....

    Хариулах
  • 66.181.161.47
    18 минутын өмнө

    Odoo boliooo ohinii chin uhliin aluurchin yalaa avsan !! Buruugaa busdiin huuhduudees bitgii hai ta ch gsn eh hun shte shuugch nar bodit baidal notloh barimtaar l shiidveree gargaj bn umguulugch nar n ene hund heldeggui yumu

    Хариулах
    • 202.126.90.168
      36 минутын өмнө

      Яг үнэн .

    • 202.9.40.24
      25 минутын өмнө

      Цуг шоронд хатах ёстой