46 саяын машиныг 72 саяар төрд “шахсан” Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржид 5.5 сая төгрөгөөр торгох ял оноожээ

Zuv.mn
1 цаг 4 минутын өмнө

Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын гэмт хэрэг үлйдэж улсад хохирол учруулсан А.Ишдоржид шүүхээс торгох шийтгэл ногдуулжээ. 

Хэргийг сийрүүлбэл, А.Ишдорж нь  улс төрд нөлөө бүхий этгээд буюу Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ...  аймгийн ...сумын “О...” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Ц.Х-д тендерийн тухай хууль тогтоомж зөрчиж, техникийн шаардлага хангаагүй, 42 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 73 сая төгрөгөөр худалдан авах хууль бус үүрэг чиглэл өгч, иргэн Ч.С-д эдийн засгийн давуу байдал бий болгосон байна. 

Прокурорын байгууллага түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт (Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь саяхан Шүүхээр шийдэгдсэн аж.

Шүүхээс А.Ишдорж, Ц.Х нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, А.Ишдоржид нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял, Ц.Х-д нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5,5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, иргэний хариуцагч Ч.С-с 72 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна