Хулангийн тоо буурчээ

Zuv.mn
1 цаг 9 минутын өмнө

Говийн гайхамшигт зургаан амьтны нэг болох хулангийн тоо толгой буурсан талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.  

Манай улсад дэлхийн нийт хулангийн тоо толгойн 80 гаруй хувь нь байдаг. Сүүлийн 2-3 жилд цаг агаар болон амьдрах орчны өөрчлөлтөөс шалтгаалан тархац ихээхэн хумигдахаас гадна ашиг хонжоо олох зорилготой хүмүүсийн золиос болсноор тоо толгой нь эрс буурчээ.

Тус амьтан нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд эмзэг, бүс нутагт ховордсон зүйл хэмээн тодорхойлогдсон юм. Монголд хуланг агнахыг 1953 оноос хуулиар хориглож, Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын ховор амьтны хавсралтад бүртгэж, улаан номд оруулсан байдаг.

Тиймээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь зүйлд зааснаар “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах”-аар зохицуулсан тул иргэд та бүхэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн албанаас зөвлөж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна