2012 онд Хятадын Инженерийн Академийн академич Фан Жыюаниар ахлуулсан Хятад-Улаанцавын хүйтэн цаг агаарт хүнсний ногооны шинэ туршилтыг хөгжүүлэх төвийг байгуулжээ.
Хүнсний ногооны шинэ сорт гарган авах, хүнсний ногоо тариалах технологийн дэвшилтийг нэвтрүүлэх, хүнсний ногооны хортон шавьжтай тэмцэх технологийг нэвтрүүлэх чиглэлд судлаачид анхаарч ажилласан байна.
Судалгааны чиглэл тус бүрдээ 20 гаруй ахмад мэргэжилтнээс бүрдсэн долоон судалгааны баг байгуулж шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй судалгаа хийж, үр дүнг гарган ажиллау байгаагаа танилцууллаа.
Тус төвөөс Жүнган 628 сортын төмс үржүүлж, хойд бүс нутагт 70мянган га талбайд тариалах болжээ. Лууван, сонгины дээд зэргийн эрлийз сорт гарган авах амжилттай хэрэгжиж, нийтээр тариалах шатандаа орсон гэдгийг танилцуулж байлаа.
Тус судалгааны багийн эрдэмтэд хүйтэн, хуурай сэрүүн бүсэд богино хугацаанд органикаар ургах брокколи, байцаа, улаан лоолийн шинэ сортуудыг гарган авах ажлыг эхлүүлжээ. Судалгааны ажоын үр дүнд брокколи, улаан лоолийн үржүүлгийн салбарт томоохон дэвшил гарч, үе шаттайгаар үр дүнгээ өгч эхэлсэн байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд олон төрлийн инновацийн ололт амжилт, шинэ технологиудыг Улаанцав хотод төдийгүй улс даяар өргөнөөр нэвтрүүлсэн гэдгийг судлаачдын төлөөлөл танилцууллаа.
Хойд бүсийн хүйтэн цаг агаарт ургуулах хүнсний ногооны судалгааны ажлын үр дүнд олон амжилтад хүрч таван шинэ бүтээлийн патент авч, хоёр ном бүтээлхэвлүүлжээ. Хятадын хүнсний ногоо тариалалт”эмхэтгэлд бүтээлүүдээ хэвлүүлсэн байна.
Мөн үндэсний “Арван хоёрдугаар таван жил”-ийн төлөвлөлтийн хугацааны шинжлэх ухаан, технологийг дэмжих хөтөлбөрийн “Зүүн хойдын хүйтэн бүс нутагт хүнсний ногоог чанартай, өндөр үр ашигтайгаар үйлдвэрлэх гол технологийг судалж, жишиг үзүүлэх” төслийг хэрэгжүүлэхэд тэргүүлэн оролцогчоор шалгараад байна.
Тус төв нь Үндэсний “Оч хөтөлбөр” төсөл, Өвөр Монголын шинжлэх ухааны томоохон судалгааны төслүүд зэрэг 10 гаруй төслийг хэрэгжүүлээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна