Бээжингийн Яньчи нуурын экологийн хөгжлийн жишиг бүсэд зочилов

Х.Есү
44 минутын өмнө

APEC уулзалтыг зохион байгуулах зорилгоор шинэчилж, ногоон байгууламж, үзэмжийг хослуулсан Яньчи арал юм. 

Яньчи нуурын экологийн хөгжлийн жишиг бүс нь 21 км² талбайг эзэлдэг. Яньчи арал өмнө нь ой, Яньчи нуурын үзэсгэлэнт газрын уран баримал бүхий  цэцэрлэгт хүрээлэн байв. 

Яньчи арлыг шинэчлэн тохижуулах ажил 2010 оны 12-р сард суурь тавигдсан бөгөөд дараа жил хэсэгчлэн барилгын ажил эхэлж, 2014 оны 6-р сард бүрэн дуусжээ.

Арал нь  650,000 м² талбайтай бөгөөд 180,000 м² талбай  бүхий 15 барилга байгууламжтай. Тус барилгуудын нэг нь хурлын төв, нэг зочид буудал, нэг цамхаг болон 12 хаустай.

Яньчи аралын ерөнхий зохион байгуулалт, байгалийн үзэсгэлэнг хадгалж, хятадын хааны уламжлалт соёлыг илэрхийлэх цэцэрлэгжүүлэлт, мөн уламжлалт, орчин үеийн хосолмол барилга байгууламжийг барихдаа байгальд ээлтэйгээр шийдэхээс гадна 3 мянган жилийн түүхтэй хааны ордны хэв маягыг шингээж үлдээжээ. 

Арлын бүтээн байгуулалт нь таван онцлогтой. 

Дизайны хэв маяг: 12 хаусыг цагийн зүүний дагуу байрлуулж, Хятадын эртний хааны цэцэрлэгийг цагийн “гол тэнхлэг” байхаар тохируулан цаг дотор эргэлдэх хэлбэрээр барилга байгууламжийг байршуулсан байна. 

Цэцэрлэгийн үзмэрийн бүс: Арлын ногоон байгууламжийг бүрэн шийдсэн бөгөөд цэцэрлэгжүүлэлтийг үзэмж, гоо зүй, хэлбэр дүрс, өв уламжлалыг хосуулжээ. 

Бүс нутгийн онцлог: 12 хаусыг 5 хэсэгт хуваасан: Зүүн хойд хэсэгт ой мод, Баруун хойд хэсэгт уул,Баруун өмнөд хэсэгт уулны хөндий, Өмнө хэсэгтарал, Зүүн талаараа усны эрэг эргийг багтаасан. Энэ нь бүс нутгийн соёл, барилгын онцлогийг харуулсан. Газрын байршлын хувьд хойд талаараа өндөр, өмнөталаараа нам, баруун талдаа уул, зүүн талдаа устай гэдгийг илэрхийлжээ. 

Бүрэн үйл ажиллагаатай: 12 хаусын талбай 6,000–9,000 м², дотор нь Ерөнхийлөгчийн апартамент, зочны өрөө, усан сан, кино театр, бие чийрэгжүүлэхтөв, шатар тоглох өрөө зэрэг олон үйл ажиллагааны талбайтай. Үйлчилгээ нь байрлах, хооллох, зугаа цэнгэлийн олон талт боломжийг олгодог, жижиг зочид буудлын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжуул бөгөөд 70% эрчим хүчний хэмнэлттэй байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна