Тунмин нуурын шинжлэх ухаан, технологийн бүсэд байрладаг “Модуль ертөнц” инкабатур төв нь хиймэл оюун ухааны аж үйлдвэрийн хотхон юм. Тус хотхон 500,000 хавтгай дөрвөлжин метр талбайг гурван үе шаттайгаар ашиглаж, хөгжүүлж байна.
”Модуль ертөнц” нь гарал үүсэл, Хувьсал, Манлайлал гэсэн гурван үндсэн инновацийн бүсийг багтаасан бөгөөд аж ахуйн нэгжийн хөгжлийн үе шатыг бүхэлд нь хамарсан өсөлтийн бий болгодог. Гарал үүслийн бүс нээгдсэнээс хойш бүрэн захиалагдсан бөгөөд 150 гаруй компани бүртгүүлэх хүсэлт гаргаж, 40 гаруй компани бүртгүүлэн суурьшиж үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл ажиллагаа эхлүүлсэн аж ахуйн нэгжийн 80 хувиас дээш нь салбартаа байр сууриа эзэлжээ.
“Модуль ертөнц” нь “нарийн үйлчилгээ + ахуй талбайн туршилт + нийтлэг дэмжлэг + салбарын хөдөлгүүр + арилжааны сурталчилгаа”-г багтаасан олон талт инноваци, өсөлтийн хиймэл оюун ухааны системийг цогцоор нь бүтээжээ.
2026 оны 1-р сарын 31-нд Бээжингийн Эдийн засаг, технологийн хөгжлийн бүс нь хиймэл оюун ухааны виртуал шүтээн Юрид анхны үндэсний виртуал шүтээн таних гэрчилгээг олгожээ. Тэр цагаас хойш Юри албан ёсоор бээжингийг оршин суугч болж, суурьшиж, бүс нутгийн олон нийтийн аюулгүй байдлыг дэмжих, байгаль орчныг хамгаалах болон бусад ажилд “дижитал оршин суугч”-ын хувиар оролцох болсон байна.
Тухайлбал энэ төвд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж худалдааны лайвын өнгө төрхийг тодорхойлсон хиймэл оюуну ухаанаар бүтээсэн Лайвчинг зах зээлд нэвтрүүлжээ.
Энэ төвд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн бүтээсэн 150 хэл дээр шууд орчуулах төхөөрөмж, мөн мэдээлэл нүдний өмнө гарч ирдэг ухаалаг нүдний шил, шатар, гоо дам тоглодог робат зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглээнд нэвтэрчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна