НЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцаж хэлтсийн ахлах ажилтан С-ийг саатуулан шалгаж, 48 цагийн хугацаатай баривчлаад байгаа юм.
Эл асуудлаар холбогдох эх сурвалжаас тодруулахад “Нямдаваа гэдэг хүний гомдлоор иргэн М гэгчийг саатуулсан юм билээ. Тухайн М нь хэд хэдэн сайт, пэйж хуудас ажиллуулдаг админ байж.
М-г шалгахад харилцагч дунд нь С байсан бөгөөд нийслэлийн мэдээллийг түгээх ажлынхаа хүрээнд М рүү мэдээ явуулдаг байсан юм байна.
С-ийг сэжигтнээр татан шалгаж байгаа зүйл анги нь Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйл ангиар шалгаж байгаа” гэв. Тус зүйл анги нь хакердах хэлбэрээр нэвтэрч, мэдээлэл авах зүйл анги ажээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна