Олон тооны цахилгаан дугуй хулгайлсан өсвөр насны хүүхдүүдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ.
Нэр бүхий автомашины зогсоолоос суррон дугуй хулгайд алдагдсан тухай цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсээс шалгалт явуулахад 15-17 насны бүлэг хүүхдүүд хулгайлсан нь тогтоогджээ.
Хүүхдүүд гурван сурроны эд ангийг салгаж, жижиглэсэн байжээ. Шалгалтын явцад таван ширхэг сурроныг хураан авсан байна.Иймд сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна