Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Улаан эрэг гэх газарт зам тээврийн осол гарсан байна" гэсэн мэдээлэл энэ оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 20 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 19 настай, эрэгтэй “Б” нь Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, 20 настай, эрэгтэй “Ж” нас барсан хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.
Жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, орон нутгийн замд хурдаа тохируулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг онцгойлон анхааруулъя.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна