Б.Пүрэвдорж: МАН баахан мега төсөл ярьдаг, түүнээсээ өөрсдөө хулгай хийдэг

Х.Есү
1 цаг 10 минутын өмнө

Ардчилсан намыг Н.Учралын Засгийн газарт хамтарч, УИХ-ын даргын суудлыг авах тохироо хийсэн гэх мэдээлэл явж буй. Мөн УИХ-ын даргаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг томилно гэх мэдээлэл хөвөрсөн. Үүнтэй холбогдуулан бид өөрөөс нь тодрууллаа. 

Тэрбээр, "Намайг УИХ дарга болно гэсэн байна лээ. Шөнө унтаж байгаад зүүдэлдэг юм байлгүй. Би ер нь энэ чуулганыг дуустал Засгийн газарт хамтрах ёсгүй. Ард түмний сонголт МАН-ыг олонх болгосон. Тэр нам нь энэ хугацаанд ажлаа хийж гүйцэтгэж, ард түмний өмнө тайлангаа тавих ёстой. Гэвч харамсалтай МАН ард түмний төлөө өөдтэй ажил хийж байгаа юм алга. 

Баахан мега төсөл ярьдаг. Түүнээсээ өөрсдөө хулгайлдаг ийм л нам болж хувирсан. Тиймээс энэ намтай хамтрах тухай асуудал ерөөсөө байхгүй. 

Би их хурлын дарга болохгүй. Би хүний зассан суудал дээр хэн нэгний дураар очоод суудаг хүн биш. Тиймээс АН 2028 онд ялах ёстой. Ялаад бид улс орныг хөгжүүлэх талаар ард түмэнд ээлтнй тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна