Г.Дамдинням: Онтрэ Гоулдын хэлэлцээрт бэлтгэж байна

Х.Есү
1 цаг 0 минутын өмнө

АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямын ахалж буй Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр амжилттай хийгдэж, менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулахаар болсон. Үүнтэй холбогдуулан бид Г.Дамдинямаас тодрууллаа. 

Тэрбээр, “Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин буурууллаа. 2.2 тэрбум ам.долларын асуудал шүү дээ. Одоо Онтрэ Гоулдын хэлэлцээрт бэлтгэж байна.

Бид олон улсын жишигт нийцүүлэн нэмэлт төлбөрүүдээ больё гэдэг хатуу шаардлагыг тавьсаар байгаад ийнхүү үр дүнд хүрлээ. Хэлэлцээр хийнэ гэдэг тийм ч амархан ажил биш. Хатуу зөөлнийг хослуулж байж л хийдэг зүйл шүү дээ.

Төлбөрийн хэмжээг бууруулна гэдэг чинь өөрөө том ахиц.  2.2 тэрбум ам.долларын зардлыг бууруулж зөвхөн нэгдүгээр үе шат дээр 1.5 тэрбум долларын Монголын талын өгөөж нэмэгдэж байгаа юм. Хоёр, гуравдугаар үе шат дээр мөн ийм хэмжээний өгөөж нэмэгдэнэ" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна