Х.Баасанжаргал: УДШ-ийн шүүгч зургаан жил ажиллах богинохон юм байна дахиад сунгая гэж болохгүй

Х.Есү
1 цаг 9 минутын өмнө

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Хүүхдийн аюулгүй байдлаас гадна, сурч боловсрох эрхийн ноцтой зөрчлийг үүсгээд байна. Хүүхдүүд сургуулиасаа завсардах нөхцлийг морь унаж байгаа ажил хөдөлмөр чинь бий болгоод байна. Тийм учраас энэ төрлийн хөдөлмөрийг хүүхдийн хичээл ном сургуулийн цаг үед нь хориглооч гэдэг хамгийн гол зарчим байгаа.

Унаач хүүхдүүдийн өсөлтийг зогсоодог гэх мэдээлэл иргэдээс маш их ирдэг. Гэхдээ нотлоход төвөгтэй юм байна лээ.

-Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа. Цэц дээр энийг хүний бүрэн эрхийг дахиж зургаан жилээр сунгах эсэх асуудлыг шийдэхээр байгаа. Энэ нь ямар үр дагавартай вэ?

- УДШ-ийн шүүгч зургаан жил ажиллах богинохон юм байна дахиад сунгая гэж болохгүй. Бид маш олон албан тушаалыг 6 жилээр нэг удаа сонгогдох гэх хэлбэр рүү оруулж байгаа. Анхнаасаа яагаад зургаан жилээр нэг удаа сонгогдох гэдэг заалтаар хийснээ бодох хэрэгтэй.

Энэ нь өөрөө авлига ашиг сонирхлын зөрчлийг үүсгэх нөлөөнд автах боломж нөхцлийг аль болох хамгийн боломжит хэмжээнд хязгаарлаж байгаа эрх зүйн нэг төрлийн механизм юм. Тиймээс би хувьдаа нэг удаа сонгогдох гэдэг дээр байр суурьтай байдаг. Магадгүй тэр хүн сайн мэргэжилтэн байж болно. Гэхдээ хувь хүнд тааруулсан байдлаар механизмаа өөрчлөөд байж болохгүй” гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна