Ерөнхий шүүгчийг дахин томилох боломжийг нээсэн “Гал”-ыг Д.Ганзоригт өгч явуулаад, дараагийн хүний 2032 оныг харсан тактик явж байна уу

Zuv.mn
34 минутын өмнө

Үндсэн хуулийн цэц өнөөдөр Улсын "Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “... зөвхөн нэг удаа ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн" эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2-т Улсын Дээд шүүхийн шүүгчийн тэд, эдэн удаа гэж хугацаа заагаагүй, “…зургаан жилээр томилно” гэж л заасан байдаг юм.

Сонирхолтой нь, энэ маргаан Үндсэн хуулийн цэц дээр гарсны дараа иэр сарын 02-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусах Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг энэ маргааны ард байгаа, дахин сонгогдох нүхээ ҮХЦ дээр малтаж байна гэсэн мэдээлэл тарж эхэлсэн.

Үнэхээр ч дахин сонгогдох хуулийн боломж нь нээгдэж гэмээ нь хамгийн ашигтай тусах хүн нь Д.Ганзориг гэж харагдаж байгаа нь үнэн. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг яг ийм байдлаар буюу өөрийнхөө өмнөөс иргэнээр ҮХЦ-д хандуулж, дахин сонгогдох эрхээ олж авч байсан бэлэн кэйс ч үүнд нөлөөлсөн нь лавтай.

Гэвч, асуудлыг арай өөр өнцгөөс харвал, Ерөнхий шүүгч хоёр удаа буюу12 жил, тэр бүү хэлж Үндсэн хуульд байхгүй /тэдэн удаа, эдэн удаа гэж заагаагүй/ байдлыг үүсгэсний бурууг Д.Ганзоригт өгч, улмаар өөоөө томилогдоод нэгэнт бий болгсон боломжийг ашиглаж насаараа энэ суудалд залрахыг санаархсан хэн нэгний санаархал явж байхыг ч үгүйсгэх аргагүй. Ийм боломж бий.

Бүр тодорхой хэлбэл, Ерөнхий шүүгч дахин сонгогдох хуулийн боломж нээсэн гэх “гал”-ыг Д.Ганзориг руу чиглүүлж сошиалд хаяж өгөөд, өөр хүн Ерөнхий шүүгч болно. Энэ үед Д.Ганзориг сунаж ажиллаагүйд баярласан олон нийт шинэ Ерөнхий шүүгчийг баатар мэт хүлээж авна. Гэтэл тэр шинэ хүн 2032 онд улиран сонгогдох боломжтой болсон байна. Ийм магадлал бий.

Ерөнхий шүүгчийг батламжилдаг хүний тухайд, ҮХЦ дээр нөлөө өндөр байгаа үеэ ашиглан хуулийн тайлбарласан тогтоол гаргуулж авах сонирхол байж болно.

Асуудлыг энэ талаас нь харвал бид буруу хүнээ ноцоод байж тун магадгүй. Д.Ганзоригийн хувьд, 2020 оны 6-р сарын 2-ны өдөр тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар томилогдож байсан.

Өөрөө хэвлэлд төдий нээлттэй хүн биш боловч Шүүхийг нээлттэй болгох ажлыг чухам энэ хүн гардаж хийсэн, үүнийгээ Ерөнхий шүүгч болсон эхний хурал дээрээ л зарлаж байсан гэдэг. Шүүгч, өмгөөлөгч, шүүгдэгч гурав л мэддэг, олон нийтэд хаалттай байсан шүүх танхимын хаалгыг нээж, шүүх хурлын үйл явцыг олон нийтэд шууд дамжуулдаг болсон.

Улсын дээд шүүхийн веб хуудаст шүүх хуралдааны зар, шийдвэр, хураангуй, тоймыг цахимаар тогтмол нийтэлж, шүүхийн шийдвэр, шийдвэрийн тойм, УДШ-ийн хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбаруудыг тухай бүр эмхэтгэж хүргэх ажил тогтмолжсон. Энэ бол ажил мөн.

Тэгэхээр, “Д.Ганзориг шүүгч дахин томилогдож хонгил үүсгэх нь” гэдэг шүүмжлэл эртэдсэн бөгөөд хэрвээ хуулийн ийм боломж үүсгэвэл Үндсэн хуулийн цэцийг л буруутгавал зохилтой. Гэвч ҮХЦ одоогоор шийдвэр гаргаагүй байгаа учраас ҮХЦ-ийг шүүмжлэх нь хилсдэл болохыг хэлэх ёстой байх.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна