Л.Энх-Амгалан: Хүүхэд бүрийг компьютержүүлэх хөтөлбөрийг энэ оны есдүгээр сараас эхлүүлнэ

Zuv.mn
54 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүпдийг танилцуулж байна. Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Сургалтын чанарыг сайжруулах, сурагчдын суралцах боломж, нөхцлийг дээшлүүлэх зорилгоор хүүхэд бүрийг компьютержүүлэх хөтөлбөрийг энэ оны есдүгээр сард эхлүүлэхээр боллоо.

2026 оны есдүгээр сар гэхэд 100,000 компьютер chromebook 5000 ухаалаг самбар, 2027 оны II сард 100,000 компьютер chromebook, 5000 ухаалаг самбар, 2027 оны IX.01-нээс 2028 оны IX сарын 01 хүртэл 100,000 киомпьютер 550,000 ухаалаг самбар сургуулиудад нийлүүлэгдэх ажлыг зохион байгуулна. Нэг хүүхдэд нэг AI, нэг багшид нэг AI туслахтай байх платформ нэвтрүүлнэ.

Энэ мөнгө улсын төсвөөс гарахгүй. Хөгжлийн банкны санхүүгийн лизингийн компани худалдан авалтыг хийж, бид 3-5 жилийн хугацаанд төлнө гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна