2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн 339-р цэргийн ангид 19 настай алба хаагч бусдад зодуулж, амиа алдсан байж болзошгүй хэрэг гарсан билээ. Энэ талаар Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамбаас тодрууллаа.
Тэрбээр "Хэрэг одоогоор мөрдөн байцаах шатанд явж байна. Бидэнд өгсөн мэдээллээр тухайн үед харилцааны зөрчил буюу бие биеийнхээ тавьсан шаардлагыг үл тоомсорлон нэг нь нөгөөдөө өөрийнхөө давуу байдлыг ашиглан ийм байдалд хүрсэн байна. Шүүхээр гэм буруутай үгүйг шалган ажиллаж байна.
Хог дээр хаяад төсвийг нь хасчхаад хариуцлага ярихгүй. Батлан хамгаалах салбарыг шинэчлэхтэй холбоотой үндэсний дөрвөн хөтөлбөр байхад нэг ч төгрөг тавихгүй байна. Ямар сайндаа Зэвсэгт хүчин, энхийг сахиулагчдад явж байсан хүмүүсийн мөнгийг цуглуулж хөгжлийн сандаа хийж байна. Цэргүүдээр зам бариулж байсан мөнгөөр өөрөө өөрсдийгөө тэтгэж байна. Төр ч бас анхаармаар байна. Батлан хамгаалах яамны чадамж гэдэг бол иргэн эрүүл аюулгүй байх нь мэргэжлийн түвшинд гүйцэтгэх үүрэг юм. Үүнд, Монгол Улсын төр хэд хэдэн хууль тогтоомж гаргасан ч Батлан хамгаалах яамны ажилчдын ёс зүй, сэтгэл зүйн талаар төсөл хэрэгжүүлэхэд анхаараач ээ гэж хүслээ. Асуудал үүссэний дараа ерөнхий сайд “Засгийн газар”-ын түвшинд цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж ярилаа. Цэрэг болох хүүхдүүдийг багаас нь зөвлөгөө өгч ажиллахаар болсон.
Мөн ДЭМБ-аас гаргасан хүний хөгжлийн индекс-д биеийн жингийн харьцаа, хурд хүч, авхаалж самбаа гэдэг зүйлийг цэрэгт ирж байгаа хүүхдүүд биелүүлж чадахаа байсан. Цэргийн биеийн тамирын стандартаас өдөрт, долоо хоногт тогтоосон км гүйх стандартыг зогсоосон. Яагаад гэвэл эрүүл мэнд, бие бялдрын хувьд ерөнхий боловсролдоо эзэмшиж чадаагүй хүүхдийг дэлхийн стандартын хэмжээнд гүйлгэхээр бахардаж, зүрх нь хаагдаж, уушги нь сэтэрч байна. Тийм учраас гүйлгэхээ больж, өөрийнх нь сонгосон спортын төрлөөр хичээллэж байна. Боловсролын салбар болон гэр бүл хүүхдийг сайн хүн болгох хэрэгтэй байна. Дахиж нэг ч цэргийг хохироохгүй, ийм хэрэг гаргахгүйн тулд хамтдаа зүтгэх хэрэгтэй. Харамсаж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.246
Баасандамба маш зөв зоригтои логиктои хэллээ… Сүүлиин 10-д жил БХ салбараа хамгаалж хэлж баисан дарга үгүи…
Хариулах66.181.160.112
Манай арми жишээ нь оросууд Украинд халдсан шиг гэнэт довтлоод ороод ирвэл эх орноо хамгаалж чадах уу гэдэг хэмжүүр л гол чухал байна!!! Хэрэв чадахгүй бол хоёрын хооронд баахан зардал үрж арми тэжээх хэрэггүй!!!
Хариулах103.57.93.180
Бодит баыдлыг чрьжээ ясаын хэрэг Ниыгмээрээ эрэгтэй хүүхдийн хөгжилд анхаарах цаг болсоон Юуны өмнө эцэг эхчүүд Дараа нь дунд сургууль Ядуурлаас эсвэл мэдлэггүйгээс болж хүүхдүүд тэжээллэг хүнс хэрэглэхгүй байна Дунд сургуульд биеийн тамирын хичээл онцгой анхаармаар
Хариулах