30 метрийн гүнтэй өрмийн цооногт гурван настай хүүхэд унажээ

Х.Есү
2026/05/28

Өчигдөр 12:00 цагийн орчимд Төв аймгийн Заамар суманд 30 метрийн гүнтэй өрмийн цооногт гурван настай хүүхэд унажээ. Хүүхэд унаснаас хойш 20 гаруй цаг өнгөрч байна. 

Хүүхэд унаснаас хойш аврах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд одоогоор 5 эксковатор, 50 гаруй хүн газар дээр нь ажиллаж байгаа юм байна. Аврагчид ойролцоогоор 4-5 цагийн дараа хүүхдэд хүрэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд аврах ажиллагааг цаг алдалгүй үргэлжлүүлж буй юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.9.78.107
    2026/05/28

    Тэнд нь булаад орхиг амар.

    Хариулах