ХӨШИГНИЙ АРД: З.Дашдавааг солих Б.Энхбаярын САНААРХАЛ

Х.Батсайхан
2026/05/28

-“Бодь”-ийн 110 сая ам.долларын авлигын хэргийн мөрдөн шалгалт энэ долоо хоногт дуусна-

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нүүрсээр бартердаж бариулахдаа эрх баригчид өртөг өсгөх замаар багадаа 110 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрсийг “Бодь интернэйшнл” ХХК-иар дамжуулан “угааж” хувьдаа завшицгаасан хэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ.

Энэхүү 110 сая ам.долларын лавтай 2.3 саяыг нь Т.Аюурсайхан болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар авсныг нотлох баримтуудыг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд АТГ-т гаргаж өгсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй.

Тэгвэл энэ хэргийн мөрдөн шалгалт дуусах хуулийн хугацаа ойртсонтой холбоотойгоор АТГ-ын дарга З.Дашдавааг солих асуудал яригдаж эхэлжээ.

Гол асуудал нь, Л.Оюун-Эрдэнийн гаргаж өгсөн авлигын баримтууд нь хөдөлшгүй, бэлэн бусаар өгсөн нь орсон, гарсан дансны дугаартайгаа, бэлнээр өгсөн нь гэрчтэйгээ байгаагийн дээр АТГ ч эрчимтэй ажиллаж, хуулийн хугацаандаа амжаад мөрдөн шалгалтыг нэлээд урагшуулчихсантай холбоотой аж.

Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ 894 хуудас, Бодийн оффтейк гэрээ, “Нүүрсний сонсгол” Б.Энхбаярын авлига, Б.Энхбаярын бусад авлига гэсэн дөрвөн бүлэг бүхий баримт мэдээллийг өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдөр АТГ-т өгсөн.

АТГ баримтуудыг хүлээж аваад долоо хоногийн дотор танилцаж, гуравдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 8-нд нь уг хэрэгт холбогдуулан 6 хүнээс мэдүүлэг авч, гурван баримтад үзлэг хийн, ААН, бусад байгууллагуудаас 5 удаагийн лавлагаа мэдээллүүдийг авч, нэр бүхий 7 арилжааны банкнаас лавлагаа мэдээллүүдийг авахуулахаар ажиллаж байгаа талаараа мэдээлэл өгч байв. Л.Оюун-Эрдэнээс өөрөөс нь ч мэдүүлэг авсан.

Ер нь маш эрчимтэй явсан л гэсэн үг.

Түүнээс хойш АТГ мэдэгдэл хийгээгүй. Гэхдээ гэрчийн тоо 12 болон нэмэгдэж, тэдгээрийн өгсөн мэдүүлэг, мөрдөгчдын ажиллагаа зэргээс нотлох баримт зузааран, Б.Энхбаяр нарыг гарах гарцгүй болгосон тул тэрбээр 110 сая ам.долларын үлдсэн хэсгийг авсан том улстөрчид, тэдний ард байгаа авлигатай холбоотой том ААН-үүдийг  шантаажлан Ерөнхий сайд Н.Учралыг шахаанд оруулж, тэдэнд барьцаалагдсан АН-ын зарим гишүүнээр АТГ-ын даргыг солих асуудлыг сөхүүлж байгаа аж.

Зорилго нь, хуулийн хугацаа дуусахаас өмнө АТГ-ын даргыг сольж, ёс зүйг давсан үнэнч байдал үзүүлэх хүнийг олж томилох. Энэ томилгоог хийснээр хэргийг замхруулах арга сэдсэн гэх. Ер нь МАН-ын олонх цөөнхөөсөө хуулийн зөрчил олохгүй гэдэг нь төсвийн тодотголоос өмнө Х.Нямбаатараас "но" олох" зорилго нь бүтэлгүйтсэнээс тод харагддаг. Энэ тохиолдолд ёс зүй, хуулиас давсан үнэнч байдал харуулах хүн АТГ-ын толгойд суух нь сайны ёр яавч биш л дээ. 

Төмөр замын оффтейк гэрээгээр угаагдсан 110 сая ам.долларын 107.7 сая ам.доллар хэрхсэн нь одоо болтол тодорхойгүй, ямартай ч Б.Энхбаяр, Т.Аюурсайхан нараас илүү том эрх мэдэлтэй хүмүүс рүү гарсан юм байна гэсэн ойлголт болон нийтэд бий. Дээр нь, Л.Оюун-Эрдэнэ хөндөж гаргаж ирсэн учир энэ мөнгө түүний эсрэг тал буюу МАСЗХ угшилтай, яг одоо эрх мэдлийг атгаж байгаа улстөрчдөд очсон юм байна гэдгийг ч таамаглахад нэг их ухаантай байх шаардлагагүй.

Тиймээс, хэрвээ тэр эрх мэдэлтэй хүмүүс АТГ-ын даргыг солих асуудлыг хөндөж байгаа бол АТГ зөв зам дээрээ буюу ард түмнийхээ талд ажиллаж байгааг харуулна.  

Төмөр зам барьсан 1.3 тэрбум ам.доллар, тэр дотор улстөрчид рүү гадагшилсан гэх 110 сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсээр төлж байгаа. Иргэд “Эрдэнэс Тавантолгой” компанийг 1072 хувьцаагаар дамжуулж эзэмшдэг. Газрын хэвлийн баялаг Үндсэн хуульд зааснаар төрийн нийтийн өмч. Өөрөөр хэлбэл, энэ мөнгө бол ард иргэдийн мөнгө. Тиймээс энэ мөнгөний учрыг олж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох нь нийтийн ашиг сонирхол мөн.

 



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.110.180
    2026/05/31

    Данх Оюун - Эрдэнийг 1 цагийн бичлэгээр Б.Энхбаярыг 2.3 саяыг авсаныг илчлэх баримт нь баталгаатай нотолгдвол Данхыг хэн ч худалч хүн гэж харахаа больё.

    Хариулах
  • 122.201.31.187
    2026/05/30

    Нямбаатарыг Атг даргаар сонгоё

    Хариулах
  • 202.126.89.135
    2026/05/30

    Оэ гийн хөлсний бичээч гэж ойлгогдож байна.Нотлоорой баримтаар.Үнэн бол Ардачлалаас татгалзах нь зөв.

    Хариулах
  • 5.30.100.34
    2026/05/30

    Харбины гэрээг бас яг энэ загвараар хийсэн юм бишүү

    Хариулах
  • 122.201.31.228
    2026/05/29

    Битгий шаагаад бай хөлсний бичээчээ

    Хариулах
  • 211.38.161.19
    2026/05/28

    Ene Huniig solivol Ard - Tumen yugej bodhuu ! Herev solivol ene Unen baina gej batlan biz de ?

    Хариулах
  • 103.212.118.115
    2026/05/28

    Одоо З.Дашдавааг тэр мөрдөж шалгах хуулийн хугацаа нь гүйцтэл хэсэг харах хэрэгтэй. "Бодь"-ийн авлига бол том асуудал шүү. ҮАБЗ-ийн гишүүд, тэднийг тойрон хүрээлэгчид холбоотой хэрэг. Тэгээд чадахгүй бол Оюун-Эрдэнэ АТГ-т өгсөн баримтуудаа олон нийтэд дэлгэх хэрэгтэй байх

    Хариулах
  • 202.55.186.137
    2026/05/28

    Энэ Дашдаваа гээчийг солих нь Б.Энхбаярын санаархал гэхээсээ илүү ард түмний санаачлага, нийгмийн захиалга шүү! Энэ хүнийг солихгүйгээр ард түмний нүдэнд ил болсон, Монгол улсыг сүйрэлд хөтөлсөн энэ олон булхай луйвар, албан тушаалын гэмт хэргүүд илрэхгүй ш дээ. Б.Энхбаяр нэгэнт шүгэл үлээсэн хүний хувьд хүсч, шаардах нь зөв ш дээ. Өнөөдөр цалин, тэтгэвэр хүрэлцэхгүй байна, ажлын байр олдохгүй байна, ипотекийн зээлийн өрнөөс өндийхгүй байна, эмнэлэг, сургуулт хүрэлцэхгүй байна гэж гомдоллож байгаа хүмүүс ийм байдалд оруулсан буруутай хүмүүсийг олж, идсэн уусан хөрөнгийг нь буцаан авч, улсыг өдөр өдрөөр өрөнд оруулж, шим шүүсийг нь сорж байгаа луйврын гэрээнүүдийг өөрчилж, засаж залруулахаас нааш өндийхгүй гэдгээ ойлгох хэрэгтэй байна. Энэ чинь Дашдаваа гэдэг 1 хүний асуудал биш, Монгол төрийн ирээдүйн тухай, шударга ёсны тухай асуудал юм..ккк

    Хариулах
  • 66.181.161.167
    2026/05/28

    Dashdavaa dargatai ATG sain ajillaj bgaa

    Хариулах
  • 66.181.161.244
    2026/05/28

    Zuv uu ene hunees yu ch garahgui yum bn ard tumen shudraga bh blov u gd uchnuun harlaa shte

    Хариулах
  • 66.181.160.112
    2026/05/28

    АТГ-ын даргаар цагдаа гаралтай хүн томилох. нь буруу!!! Цагдаа нар даргын тушаал (үүрэг)-ыг үг дуугүй биелүүлдэг хүмүүжилтэй тул улс төрчдийн нөлөөлөлд автдаг хандлага ажиглагддаг!!! Энэ нөхрийг солих цаг болсон! Оюун-Эрдэнэ ч яахав, зарчимгүй этгээд учраас өөрийгөө хамгаалуулах амлалт аваад томилсон байх?? Даргаар нь прокурор байсан хүнийг тавих нь зүйтэй!!

    Хариулах
    • 59.153.114.62
      2026/05/28

      Хуцаад бай гичий минь.